АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ

zar med 4 title                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Үрийн аж ахуйн сектор

Товч түүх: Манай орны засаг төрөөс үр тарианы ургамлын үрийн аж ахуйг хөгжүүлэх талаар ихээхэн анхаарал тавьж 1958 онд үр тарианы ургамлын үрийн аж ахуйг хөгжүүлэх Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч эх орны үрийн аж ахуйн түүх эхэлсэн юм.

1959 онд үр үржүүлгийн тасаг нэртэй анхны эх сууриа тавьж 1962, 1966, 1982 онуудад гарсан тогтоолуудын үр дүнд үрийн аж ахуйг зөв зохион байгуулах, түүний материаллаг баазыг бэхжүүлэх, шинэ сортын үрийг үржүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үрийн ба сортын хяналтыг сайжруулах ажлуудыг зохион байгуулж УГТЭШХ, Халхголын нэгдсэн туршлагын станц, Увсын Улаангомын эрдэм шинжилгээний станцуудын дэргэд үрийн аж ахуйн сектор,тасгуудыг байгуулж эдгээр байгууллагаас гарсан элит үрийг үржүүлэх үүднээс Дархан, Угтаал, Жаргалант, Хэрлэн зэрэг аж ахуйнуудыг үрийн төрөлжсөн аж ахуй болгон зохион байгуулсан нь тус орны тариалангийн талбайг сортын үрээр хангах гол хүчин зүйлийн нэг болов.

УГТЭШХүрээлэнд 1966 онд үрийн аж ахуйн сектор биеэ даан салбарлан гарч, энэ үеэс өөрийн мэргэжилтэн, эрдэмтэд төрөн гарч үрийн аж ахуйн онол практикын судалгаа хийх суурь бүрэлджээ. Үрийн аж ахуйн секторын анхны секторын эрхлэгчээр Ч.Нацагдорж /1966-1973/ ажиллаж байлаа.

Үйл ажиллагааны чиглэл: Монгол орны нөхцөлд дасан зохицсон тогтвортой арвин ургац бүхий нутагшсан сортын элит үрийн эх материал, элит үр үйлдвэрлэх.

Таримлал: буудай, хүнсний арвай, хошуу будаа, хөх тариа, бог будаа

Гол амжилтууд: Үрийн аж ахуйн судалгааны үр дүнд Ч.Нацагдорж БНМАУ-ын ГТ-ын төв бүсэд нутагшсан зусах зөөлөн буудайн сортуудаар үрийн аж ахуйн анхан шатны ажил явуулж, элит үр үйлдвэрлэх сэдвээр дэд докторын зэрэг 1972 онд Москвад, Ц.Гунгаа БНМАУ-ын ГТ-ын төв бүсэд буудайн үрийн том, жижигээс ургац, үрийн чанарын хамаарал сэдвээр 1976 онд Москвад, Л.Энхтуяа, БНМАУ-ын ГТ-ын төв бүсэд зусах зөөлөн буудайн ургац, үрийн чанарт тарих арга, нормын нөлөөлөл, 1983 онд Москвад, Г.Цагааншүхэр, БНМАУ-ын ГТ-ын төв бүсэд буудайн зарим сортуудын ургац бүрэлдэхэд усалгааны горим, тарих хугацааны хамаарал, 1987 онд Москвад тус тус боловсролын докторын зэрэг хамгааллаа.

Гадаад төсөл: Солонгос-Монголын хамтарсан /КОПИА/ “Улаанбуудайн элит үр үржүүлэх, шинэ сорт гаргах” төсөл хэрэгжүүлж байна. Хугацаа: 2014-2016 он

Эрдмийн бүтээл: Үрийн аж ахуйн судалгааны үр дүнд Ч.Нацагдорж БНМАУ-ын ГТ-ын төв бүсэд нутагшсан зусах зөөлөн буудайн сортуудаар үрийн аж ахуйн анхан шатны ажил явуулж, элит үр үйлдвэрлэх сэдвээр дэд докторын зэрэг 1972 онд Москвад, Ц.Гунгаа БНМАУ-ын ГТ-ын төв бүсэд буудайн үрийн том, жижигээс ургац, үрийн чанарын хамаарал сэдвээр 1976 онд Москвад, Л.Энхтуяа, БНМАУ-ын ГТ-ын төв бүсэд зусах зөөлөн буудайн ургац, үрийн чанарт тарих арга, нормын нөлөөлөл, 1983 онд Москвад, Г.Цагааншүхэр, БНМАУ-ын ГТ-ын төв бүсэд буудайн зарим сортуудын ургац бүрэлдэхэд усалгааны горим, тарих хугацааны хамаарал, 1987 онд Москвад тус тус боловсролын докторын зэрэг хамгааллаа.

Боловсруулсан технологи зөвлөмж:

- Амууны үрийн аж ахуйн систем

- Тариалангийн төв бүсэд үр тарианы элит үр үйлдвэрлэх технологи

- Үр тариа, буурцагт таримлын сортын ба үрийн чанарын тодорхойлолт

- Элит үр үйлдвэрлэх хурьдавчилсан технологи

- Үрийн чанарыг сайжруулах арга технологи

Лабораторийн шинжилгээ: Үрийн лабораторын шинжилгээнд үрийн соёололт, фракци, ургах хүч, 1000 үрийн жин, ургах эрчим, үрийн цэвэршилт зэрэг үзүүлэлтүүдээр тарих үрийн чанарыг шинжлэн тодорхойлж байна.

Үр үйлдвэрлэл

Жилд: Буудайн нутагшсан болон ирээдүйтэй сортуудын үрийн эх материал 10т, супер элит үр 35т, элит үр 180-300т, үр тарианы бусад таримлын 30т үрийг үйлдвэрлэж аж ахуй нэгжүүдийн үрийг хэрэгцээг хангаж байна.

Хүний нөөц:

Овог нэр

Зэрэг цол

Албан тушаал

Өрөө

Э-шуудан

Д.Өлзийсайхан

Магистр

Секторын эрхлэгч

ulziisaikhan@ipas.edu.mn

Ц.Нямдорж

Магистр

ЭШДА

nyamaapar@yahoo.com

К.Бат-Отгон

Магистр

ЭШДА

otgoovip@yahoo.com

Г.Хишигжаргал

Магистр

ЭШДА

Hishigee_6052@yahoo.com

А.Бүдрагчаа

Бүрэн дунд

Техникч

Budee_0820@yahoo.com

Б.Чулуунцэцэг

Бүрэн дунд

Сахиул

Д.Золзаяа

Бүрэн дунд

Сахиул

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01