АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ

zar med 4 title                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн сектор

ТОВЧ ТҮҮХ

- 1958-1972 онд Монгол орны тариалангийн голомт нутгаар цуглуулгын экспедиц зохион байгуулав.

- 1979 он. Үр тарианы селекцийн секторын дэргэд ХАА–н таримлын генофонд интродукцийн тасаг байгуулав.

- 1989 он. ХАА–н таримлын генофонд интродукцийн бие даасан сектор болон өргөжив.

- 2000 он. ХАА–н таримлын ген банк байгуулагдав.

ЗОРИЛГО

- ХАА-н таримал тэдгээрийн зэрлэг овог төрлийн генофондыг цуглуулж амьдаар хадгалах

- Морфологи, биологи, аж ахуйн ашигтай шинжүүдээр судалж селекци, сорт судалгааны эх материал бэлтгэх

- Ургамлын генофондын мэдээлэл цуглуулах, хадгалах, дамжуулах

- ХАА-н таримал тэдгээрийн зэрлэг овгийн ургамал устах, мөхөх эрсдэлийг багасгах

СЕКТОРЫН СТРАТЕГИЙН ЗОРИЛГО

  1. Гадаад хамтын ажиллагааг сайжруулах ба дотоодын болон олон улсын байгууллага, хүрээлэнтэй хамтарч ШУ-ны сүүлийн үеийн аргаар ген, эс, хромосомын түвшинд судалгааны ажлыг өргөжүүлэх

  2. Генбанкид хадгалж байгаа сорт, дугааруудийг морфологи, биологи аж ахуйн ашигтай шинжүүдээр нь пастортлаж Ассеss программ дээр бүртгэх

  3. Генофондод хадгалагдаж байгаа дээжийн тоог олшруулах

МАТЕРИАЛЛАГ

ХАА-н Генофондын үрийн сан нь дунд 30000-40000, урт хугацааны горимоор 10000 дээж хадгалах хүчин чадалтай. Туршлага судалгаа явуулах 8га талбай бүхий 0.5га дуслын, 6га бороожуулах зөөврийн болон суурин усалгааны системтэй. Далд хөрсний ногоо турших 700м2 бүхий 2 хүлэмжтэй. Багаоврын Куботамаркын трактортай.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

  1. Ургамлын генофондыг цуглуулах

1958-2000 онд Монгол орны тариалангийн голомт нутгуудаар цуглуулгын 10 гаруй экспедици Орос, Чех, Хятад, Солонгосын судлаачидтай хамтран хийж 2500 гаруй сорт дугаар цуглуулсан.

Эдгээр ажлын үр дүнд үрийн генбанкид 20500 гаруй хүнс, хөдөө аж ахуйн таримлуудын дээж хадгалагдаж байгаагаас улаан буудай 41%, арвай 21%, төмс, хүнсний ногоо 15%, тэжээл 7%, хошуу будаа 6%, буурцагт таримал 3%, бусад таримал 6%-ийг тус тус эзэлж байна.

  1. Амьдаар хадгалах

ХАА-н 70 орчим таримлын 20500 гаруй сорт дугаарын үр амьдаар хадгалж байна.

ХАА-н таримлын генбанк нь 10000 дээжийн үрийг хасах (-180C-200C) хэмд удаан хугацааны горимоор, 30000-35000 дээжийн 0оС-1оС үрийг дунд хугацааны горимоор тус тус хадгалах хүчин чадалтай.

Олон наст ургамлын талбайд жимс жимсгэнэ, чимэглэлийн ургамлууд болон байгалийн ашигт ургамлын генофондыг ургаагаар хадгална. Олон наст дээж тус бүрийг төлөөлсөн 3-5 ширхэг ургамал эсвэл 1-2кв.метр газарт тариална. Жимс жимсгэнэ, эмийн, чимэглэлийн болон ховор, ашигтай олон наст ургамлын 135 зүйлд хамаарах жимс, жимсгэнэ, хүнс тэжээл, эмийн болон бусад ашигтай олон наст мод бут, цэцэг чимэглэлийн 1400 гаруй ургамал ил талбайд ургаагаар хадгалагдаж байна.

  1. Үр сэргээн үржүүлэх, судалж ашиглах

Жил бүр төрөл бүрийн таримал ургамлын 800-1200 сорт дугаарыг тариалж үр сэргээж, биологи аж ахуйн ашигтай шинжүүдээр судалж үрийг сэргээн үржүүлдэг.

Шинэ таримал, сорт шалгаруулах, голлох таримлуудын цөм цуглуулга байгуулах, эдэсийн өсгөврийн аргаар хадгалах аргачилал боловсруулах зэрэг чиглэлүүдээр бие даасан судалгаанууд хийгддэг.

Цаашид дотоодын болон олон улсын байгууллага, хүмүүстэй хамтарч ШУ-ны сүүлийн үеийн аргаар ген, эс, хромосомын түвшинд судалгааны ажлыг өргөжүүлнэ.

  1. Мэдээлэл цуглуулах хадгалах

Генбанкид хадгалж байгаа сорт дугаар бүрийн паспортын бүртгэл, морфологи, биологи аж ахуйн ашигтай шинжүүдийн бүрэн бичиглэл хийж бичмэл хэлбэрээр болон компьютерт хадгалдаг.

  1. Үрийн лаборатор

Үр сэргээн шинэчлэж байгаа сорт дугааруудыг үрэнд лабораторын соёололт, ургах эрчим, цэвэршилт, гангийн тэсвэр, үрийн чийгийг silica gel-ийн тусламжтайгаар бууруулах зэрэг үзүүлэлтийг тодорхойлдог.

СЕКТОРЫН БОЛОВСОН ХҮЧНИЙ НӨӨЦ

ХАА таримлын генофондын сектор нь ЭША-1, Ph.Доктор-2, докторант-3, ЭШДад-5, Техникч-1, Сахиул-1 нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 гаруй туршлага судалгааны ажил гүйцэтгэж байна.

Овог нэр Албан тушаал Зэрэг цол Э-шуудан хаяг
1 Т.Атарсайхан Секторын эрхлэгч доктор atarsaikhan@ipas.edu.mn
2 Ж.Намжилсүрэн ЭШАА, зөвлөх Доктор,дэд профессор
3 Я.Наранцэцэг ЭШДА магистр
4 Э.Дорлигсүрэн ЭШДА магистр
5 Я.Мөнхтуяа ЭШДА магистр
6 Н.Баяржаргал ЭШДадА магистр
7 Б. Дуламрагчаа ЭШДадА магистр
8 Г.Отгонбаатар ЭШДадА баклавр
9 Э.Ууганхүү ЭШДадА баклавр
10 Л.Дашлхүндэв ЭШДадА баклавр
11 А.Цэнд Техникч -
12 Д.Жаргалсайхан сахиул -
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01