Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь харъяа
сургуулийн оюутны байранд оршин суугч оюутнуудтай
байгуулах гэрээ

БАТЛАВ: САНХҮҮ, АЖ АХУЙН АЛБАНЫ ДАРГА Т.НЯМСҮРЭН

Нэг. Сургуулийн захиргааны хүлээх үүрэг

1.1 Оюутнуудыг байрандаа тав тухтай оршин суух нөхцөлөөр хангана /цахилгаан, дулаан, хүйтэн ус/

1.2 Оюутны байранд жижүүр ажиллуулж дэг журам, сахиулж, аюулгүй байдлыг хангана.

1.3 Оюутны байрны төлбөрийг жил бүр шинэчлэн тогтоож мөрдүүлнэ.

1.4 Байрны оюутнуудад ор, хөнжил, гудас, бүтээлэг, сандал, ширээ олгоно.

1.5 Дотуур байрны тохижилт, ариун цэвэрт анхаарал тавина.

1.6 Дотуур байрны дотоод журмыг биелүүлж, сахилга бат, ариун цэвэр, тохижилт зэргээр тэргүүний оюутнуудыг шалгаруулж урамшуулал үзүүлнэ.

1.7 Дотуур байрны дотоод журам, гэрээгээ зөрчсөн тохиолдолд дотуур байрнаас хөөх хүртэл арга хэмжээ авна.

Хоёр. Оюутнуудыг эрх үүрэг

2.1 Дотуур байрны дотоод журмыг биелүүлж, байрандаа соёлч боловсон амьдарна.

2.2 Дотуур байрны нийтийн эзэмшлийн болон тасгийнхаа эд хогшлыг гамтай хэрэглэнэ. Хэрэв алдаж үрэгдүүлэх эвдсэн тохиолдолд хохирлыг тасаг болон тухайн хүнээр нь бүрэн төлүүлнэ.

2.3 Дотуур байранд орохдоо төлбөрөө бүрэн төлж орно.

2.4 Эд аж ахуйн барьцаа болгож оршин суугч оюутан бүр 5000 төгрөг төлнө. Эд аж ахуй бүрэн бүтэн байвал хавар буцааж олгоно.

2.5 Дотуур байрны талаар санал хүсэлтээ байрны багшид гаргаж, улмаар сургуулийг захиргаанд тавьж хариу авах эрхтэй.

2.6 Байрны оюутнуудын дунд зохиогдож буй арга хэмжээнд идэвхтэй оролцож, дотуур байрны ажиллагсдаас тавьсан шаардлагыг биелүүлнэ.

Гурав. Бусад

3.1 Гэрээг нэг жилийн хугацаатай байгуулна.

3.2 Дотуур байрны дотоод журам болон гэрээг зөрчиж хөөгдсөн оюутанд төлбөрийг буцааж олгохгүй.

3.3 Дотуур байрнаас өөрийн хүсэлтээр гарсан тохиолдолд байранд суусан хоногоор тооцож төлбөрийг төлнө

3.4 Дотуур байрны дотоод дүрэм журамтай танилцсаны үндсэн дээр гэрээн дээр гарын үсэг зурна.

Гэрээ байгуулсан:

Хөдөө Аж Ахуйн Сургуулийн

оюутны байрны багш ......................... -р тасгийн оюутан

................... /Д.Сарангэрэл/ …………………. / /

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01