Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь харъяа
сургуулийн оюутны байрны дотоод журам

Сургалт арга зүйн зөвлөлийн

2012 оны 04 - р сарын 29 - ний
өдрийн хурлаар хэлэлцэж батлав.

1. Оюутнууд байранд орохдоо байрны багшийн зөвшөөрлийг авч, байрны төлбөрийг бүрэн төлж орох бөгөөд сургуулийн захиргаатай гэрээ хийж, гэрээгээ чандлан биелүүлнэ. Дотоод дүрэм, журмыг зөрчвөл байрнаас хасна.

2. Байранд суухдаа сахилга бат, соёлч байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг чанд сахиж, оюутны байр болон тасагтаа цэвэрч нямбай сууна.

3. Байрны эд хөрөнгийг ариг гамтай эзэмшиж, нүдлэн хамгаалах ба үргүй зардал, үрэлгэн байдлыг гаргахгүй байх талаар идэвх санаачлагатай ажиллана.

4. Байрны дотоод дүрэм, журам, гэрээнд заасан үүргээ чанд биелүүлэх, хурал цуглаан, их цэвэрлэгээ болон даалгасан үүрэгт ажилд ухамсартай, идэвх санаачлагатай оролцоно.

5. Байранд суугч нь байрны зөвлөлийн гишүүд, ажилчдын тавьсан зүй ёсны шаардлага, өгсөн үүргийг хүндэтгэн биелүүлнэ.

6. Байрны оюутнууд нь байранд аав, ээж, ах, эгч, дүү, гэр бүлийн хүмүүсийг оруулахдаа бичиг баримтыг нь жижүүрт шалгуулж, 1 цагаас илүүгүй хугацаагаар байлгана. Хэрэв хонох шаардлага гарвал байрны багшаас зөвшөөрөл авна.

7. Байрны оюутнууд өвөл 21:00, хавар, намар 22:00-оос хойш байрнаас гарч явахыг хориглоно. Вокзалаас хүн тосч авахад 3-аас дээш хүн явахгүй, хүн гаргаж өгөхөд үйлчилгээний төвөөс цааш явахгүй.

Хориглох зүйлс

1. Суугч нь тасаг хэсэх, дур мэдэн тасаг солих, гаднаас ангийн оюутнууд, бусад хүмүүсийг байранд ирүүлэх, авч орох, цонх, тагтаар оруулах, тасагтаа олон хоногоор гадны хүн байрлуулах, элдэв гаж буруу тоглоомоор тоглох, хэт өндөр дуу чимээ гаргахыг хориглоно.

2. Жижүүрийн өрөө орчим олуулаа цугларан үймэх, 24 цагаас хойш амрахгүй байр сэлгүүцэн шуугихыг хориглоно.

3. Нийтийн “00”-ийн өрөө, тосгуур зэрэгт хог, яс, цайны шаар, хоолны үлдэгдэл хийхийг хориглоно.

4. Байр, тасагт шатах, тэсрэх бодис хадгалах, гар худалдаа хийх, архи уух, бусдад тийм боломж олгох, байранд согтуу байх, тень ашиглах, байрны орчинд 30 м-ээс дотогш машин тавьж хонохыг хориглоно

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01