zar med 4 title                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                         

ГАДААД  ХАМТЫН  АЖИЛЛАГАА:

- Үр тарианы ургамлын шинэ сорт бүтээх селекцийн чиглэлээр ОУАЭА, ЦИММИТ, ВИР, БНСУ-тай хамтран судалгааны багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, судлаачдын чадавхийг сайжруулах зорилгоор Австри,Мексик, Хятад, Солонгос, Филиппин, Индонез, Тайланд зэрэг улсуудад сургаж байна.

 

- Төмсний шинэ сорт бүтээх селекцийн эх материал солилцож хамтарсан судалгаа гүйцэтгэх, судлаачдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, чиглэлүүдээр Хятад Улсын  Зүүн  Хойдын ИХ Сургуулийн Төмсний Хүрээлэн болон Хөлөн Буйр аймгийн Хөдөө аж ахуйн академтай хамтран ажиллаж байна.

 

- БНСУ-ын Ганвоны ХААЭШНТөвтэй хамтран гидропоникийн аргаар вирусгүй төмсний үр гаргах технологийн судалгаа хийх, залуу боловсон хүчний мэдлэг,чадварийг, дээшлүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж байна

 

- НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллага, Хүнс хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээний байгууллага, Мексикийн ЦИММИТ, Өмнөт Солонгосын Үндэсний Агробиологийн төв, Хятадын ХАА-н академи, Оросын Хобооны Улсын Вавиловын нэрэмжит Ургамлын Аж Ахуйн Хүрээлэн (ВИР), Новосибирсеийн ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэн, Алтайн бүсийн ХАА-н Эрдэм шинжилгээний хүрээлэн, Канадын Саскатчеваны Их Сургууль,    зэрэг байгууллагуудтай ургамлын генетик нөөц солилцох, судлах, судалгааны мэдээлэл солилцох, судлаачдын чадавхи сайжруулах чиглэлүүдээр хамтран ажиллаж байна.

 

Үр тарианы  селекцийн   сектор   нь  ОУЦЭА,   ЦИММИТ,   ВИР,   БНСУ-ын   Хөдөөгийн хөгжлийн   удирдлага   байгуллагуудтай   хамтран   ажиллаж   төсөл   хэрэгжүүлснээр   багаж, тоног   төхөөрөмжийн   шинэчлэл   хийгдэж,   молекул   генетикийн   иж   бүрэн   лаборатори байгуулж, олон залуу ажилтнууд урт богино хугацаагаар Австри, Герман, Мексик, Хятад, Солонгос, Филиппинь Индонез, Тайланд зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлж байна.

 

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01