Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга зарлиг гаргаж, Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал Газар Тариалангийн Хүрээлэнг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.


Монголчууд Атар газрыг шинжлэх ухааны үндэстэйгээр, өргөнөөр эзэмшиж эхэлсний 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан газар тариаланд шинжлэх ухаанч арга барилыг нэвтрүүлэх, Монгол орны нөхцөлд тохирсон тариалалтын арга зүйг боловсруулах, шинэ сорт гаргах үйлсэд олон жил амжилттайгаар ажиллаж, олон зуун эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтдийг төрүүлсэн Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнаж байна.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01