zar med 4 title                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Хөрсний микробиологийн лаборатори

Түүхэн замнал

1996 оноосОУЦЭАгентлагийн шугамаар “Хөрсний үржил шим” техник хамтын ажиллагааны төслийн дагуу Хөрсний микробиологийн лаборатори шинээр байгуулагдсан.

Үйл ажиллагааны чиглэл

Монгол орны хөрс цагуурын нөхцөлд дасан зохицсон ашигтай бичил биетнийг сонгон шалгаруулж биологийнг аралтай бордоо, бэлдмэл бүтээж газар тариаланд нийлүүлэх, тэдгээрийн үйлчлэлийг сорьж судлах зорилготойгоор ажиллаж байна.

  • Буурцагтны 5 төрөлд тохирсон агаарын азотыг шингээгч булцууны бактери бүхий бордоо үйлдвэрлэх

  • Үр тарианы таримлын үндэсний орчим бүлгэмдэн амьдарч агаараас азот шингээж, ургамал ба хөрсөнд азотын хүртээмжийг сайжруулагч, хөрсөнд чөлөөтэй амьдарч агаарын азот хуримтлуулагч, хөрсний фосфорыг ургамалд хялбар ашиглагдах хэлбэрт шилжүүлэх үйлчилгээтэй бактери агуулсан ризобактерийн бордоо үйлдвэрлэж, тариалангийн үйлдвэрлэлд нийлүүлэх

  • Тариалангийн хөрсний бичил биетэн, биологийн идэвх тодорхойлох, өвчин үүсгэгч бичил биетнүүдийг судлах.

Томоохон амжилтууд

  • Буурцагт ургамлын төрөл бүрт тохирсон (вандуй Rhizobium leguminoserum, шош Rhizobium paseoly , шар буурцаг Rhizobium Japanicum, царгас Rhizobium meliloti нутгийн омгийн) ризобиум бактерийн эсүүдийг ялган сонгож 4 төрлийн Ризобиумбио бордоо шинээр гаргасан.

  • Хөрсний ашигт бичил биетнийг агуулсан Ризо бактерийн био бордоог хуурай хэлбэрээр жилд 6-10 тонн бэлтгэн эрдэм шинжилгээний судалгаа болон үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Бактерийн бордооны үйлчлэлээр зусах буудайн ургац 11,3-46,9%-иар, үрийн төмсний ургац 20-65%-иар, төрөл бүрийн хүнсний ногооны ургацыг /байцаа, лууван, өргөст хэмх,манжин/ 22,2-83,6 %-иар нэмэгдүүлсэн үр дүнтэй ажил хийгдсэнээр экологийн шүтэлцээтэй газар тариалан эрхлэх суурь боломж бүрдсэн.

Судалгааны орчин, нөхцөл

  • Эд, эсийг өсгөвөрлөх лабораторит 3-5 төрлийн микробиологийн шинжилгээ хийх хүчин чадалтай бүхий багаж тоног төхөөрөмж, эмурвалжийн хангамжтай.

  • Лабораторийн нөхцөлд бактерийн бордоо үйлдвэрлэх бага оврын цехтэй.

Хэрэгжүүлсэн ШУТТөсөл

Төслийннэр Удирдагчийн овог. нэр Хэрэгжсэн огноо
1 ШУТ-ийн “Зэхэц ажил”-аар Бактерийн бордоо үйлдвэрлэх гэрээт ажил Ноовын Баярсүх 2008-2011

Хэрэгжүүлсэн гадаад төсөл

Төслийн нэр Удирдагчийн овог. нэр Хэрэгжсэн огноо
1 MON-5/ 010 Development and application of Rhizobium bio fertilizer Бадралын Бурмаа 000-2001

Хамтын ажиллагаа

2012 оноос эхлэн Азийн орнуудын Цөмийн Хамтын Ажиллагааны Форум “Биобордоо”/FNCA”Biofertilizer” project/ төсөлтэй хамтран ажиллаж байна.

Хүний нөөц

Д/д Овог, нэр Албан тушаал Зэрэг, цол e.mailхаяг
1 Б.Дэлгэрмаа Лабораторийн эрхлэгч Доктор Ph delgermaa@ipas.edu.mn; dlgrmaab@yahoo.com
2 О.Сүнжидмаа ЭШДА магистр sunjee_nj@yahoo.com
3 Ц.Балдорж ЭШТуА baldorjpsari@yahoo.com
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01