zar med 4 title                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Хөрс агрохимийн лаборатори​

Түүхэн замнал

1963 онд Хөрс-агрохимийн лаборатори нэртэйгээр байгуулагдсан.

1972 онд БНАГерман улсын тусламжаар шинэчлэн тоноглогдсон.

1984 онд БНУнгар улсын тусламжтайгаар хагас автомат лабораторийг ашиглалтанд оруулсанаар судалгаа, шинжилгээний цар хүрээ өргөжсөн.

2005-2008 онд Олон улсын цөмийн энергийн агентлагийн Техник хамтын ажиллагааны “Хөр сургамлын судалгаанд изотоп техникийг ашиглах” төслийн хүрээнд 78.0 мянган долларын өртөг бүхий орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдож лабораторийн судалгаа, шинжилгээний ажлын хүчин чадал дээшилсэн.

Үйл ажиллагааны чиглэл

Тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдлыг тогтоох, түүнийг бордоо хэрэглэн дээшлүүлэх замаар ХАА-н таримлын ургацыг тогтвортой нэмэгдүүлэх чиглэлийн туршилт, судалгааны ажлыг гүйцэтгэх.

Хүчин чадал

Монгол улсын Стандартчилал, Хэмжилзүйн газраас тус лабораторийг MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангасан гэж үзэж хөрс, бордоонд агрохимийн тодорхойлолтыг итгэмжлэлийн хүрээний дагуу сорилт шинжилгээ гүйцэтгүүлэхээр 2010 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2 жилийн хугацаатай итгэмжлэгдсэн.

Хөрсний агрохимийн шинж чанарыг илэрхийлэгч 7-10 төрлийн шинжилгээг хийх задлан шинжилгээний аргазүйн ажиллагаатай. Хөрсний агрофизикийн 4-5 төрлийн тодорхойлолтыг гүйцэтгэх боломжтой.

Хөрсний лабораторид нэн шаардлагатай сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжүүдээр хангагдсан.

Өдөрт 20-30 дээжинд хөрсний агрохимийн 6-7 төрлийн шинжилгээг гүйцэтгэнэ. Жилд дунджаар 5000-7500 ш дээжинд шинжилгээ хийх хүчин чадалтай.

Томоохон амжилтууд

1. 1985-1995 онд улсын хэмжээний тариалангийн нийт 860.0 мянган га талбайн хөрсний үржил шимийн төлөв байдлыг тогтоох ажлыг амжилттай гүйцэтгэж, шинжилгээний дүнд үндэслэн ХАА-н таримлыг бордох зөвлөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.

2. 1999-2000 онд Дархан-Уул аймгийн 2 сум, 14 багийн айл өрхийн эзэмшил талбайн 2336 дээжинд хөрсний агрохимийн шинжилгээг хийж газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийж гүйцэтгэсэн.

3. 2008-2010 онд “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээний тариалангийн нийт 650.0 мянган га талбайн хөрсний шинжилгээг хийх гэрээт ажлыг гүйцэтгэв.

Хүний нөөц:

Нэр

Албан тушаал

Зэрэг цол

Өрөөний дугаар

Цахим хаяг

1

Д.Туул

Лабораторийн эрхлэгч

Доктор Ph, дэд профессор

112

tuul@ipas.edu.mn

tuuld88@yahoo.com

2

Ц.Одонтунгалаг

ЭШДА

Магистр

111

Odnoo98@yahoo.com

3

Ч.Мөнхцэцэг

ЭШДА

Магистр

111

Munkhuu_psarti@yahoo.com

4

Б.Баярсайхан

ЭШДА

Магистр

203

Bayasaa_b2006@yahoo.com

5

Д.Зандраагомбо

ЭШДА

Магистр

203

dzandraagombo@yahoo.com

6

Д.Хишигжаргал

ЭШДадА

Магистр

111

jargald_0110@yahoo.com

7

Б.Нямцэцэг

ЭШДадА

Бакалавр

111

nyamka_nimuka@yahoo.com

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01