Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                         
ХААИС-ийн харъяа УГТСЭШХ-ийн Сургалтын хэсгийн
санхүүгийн үйл ажиллагааны журам
Нэг. Ерөнхий зүйл

 
1.1. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай Монгол улсын хуулийн 5.1. дэх заалт, 17-р зүйлийг удирдлага болгон төсвийн удирдлага, санхүүжилтийг байгууллагын үйл ажиллагааны стратегийн төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтыг хангахад чиглүүлэх, төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг боловсронгуй болгох, санхүүгийн дотоод хяналтын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх зорилгоор энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Энэхүү журам нь сургуулийн захиргаа, сургалтын алба, аж ахуй болон тэнхим нэгжүүдийн санхүү, аж ахуйн талаар хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлно.
 
Хоёр. Орлогын төсөв зохиолт
 
2.1. Төсвийн орлогыг дараах байдлаар ангилна. Үүнд:
            А. Төсвийн санхүүжилтийн орлого
            Б. Үндсэн үйл ажиллагааны орлого
            В. Өөрийн нэмэлт орлого
            Г. Бусад эх үүсвэрийн орлого
            Д. Үндсэн бус үйл ажиллагааны орлого
2.2. Төсвийн санхүүжилтийн орлого гэж улсын төвлөрсөн төсвөөс санхүүжилтээр орж ирэх орлогыг хэлнэ.
2.3. Үндсэн үйл ажиллагааны орлого гэж сургалтын төлбөрийн орлогыг хэлнэ.
            Сургалтын төлбөрийн орлогыг
·         Дипломын
·         Бакалаврын
·         Магистрын
·         Эчнээ сургалтын
·         Лицей сургалтын
·         Сургалтын үйлчилгээний /Интернэт, дотуур байр, номын сангийн үйлчилгээ, дахин шалгалт/ гэж ангилж төсөвлөнө.
2.4. Өөрийн нэмэлт орлого гэж үндсэн үйл ажиллагаанаас бусад орлого буюу түр сургалт, төрөл бүрийн курс дамжаа, туслах аж ахуйгаас орох орлогыг хэлнэ.
2.5. Бусад эх үүсвэрийн орлого гэж Засгийн газар болон гадаад дотоодын хандивлагчдын буцалтгүй тусламж, мөн ийм эх үүсвэрээр санхүүжиж буй төслийн орлогыг хэлнэ.
2.6. Үндсэн бус үйл ажиллагааны орлогод сургалтын төлбөрийн алданги, акталсан хөрөнгө борлуулсны орлого,түрээсийн төлбөр,хураамж, хүүгийн орлого орно.
2.7. Сургалтын төлбөрийн хэмжээг жил бүр аргачлалын дагуу шинэчлэн тогтоож Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн мөрдөнө.
 
Гурав. Төсвийн орлого бүрдүүлэх зарчим
 
3.1. Төсвийн санхүүжилтийн орлого бүрдүүлэлт
3.1.1. Улсын төвлөрсөн төсвөөс лицей сургуулийн сурагчдын хувьсах зардал, Цаг уурын техникчийн ангийн суралцагсдын хувьсах зардлын санхүүжилтийг тооцно.
3.2. Үндсэн үйл ажиллагааны орлого бүрдүүлэлт
3.2.1. Сургалтын төлбөрийн орлогыг төсөвлөхдөө нийт оюутны тоог нэг оюутны сургалтын дундаж төлбөрөөр үржүүлж тооцно. Нийт сургалтын төлбөрийн орлогын дүнг 5.0/+,-2.0/ %-иар бууруулан эрсдэлийг тооцох ба энэ /цэвэр/ дүнгээр орлогын тооцоог хийнэ.
3.2.2. Сургалтын төрийн сангийн суутган тооцоог бодож төсөвлөнө.
 
3.3. Өөрийн нэмэлт орлого бүрдүүлэлт
 
3.3.1. Мэргэжлийн тэнхим нэгжүүд, түүний дэргэдэх ТББ, багш нарын зохион байгуулж явуулсан түр сургалт, курс дамжааны орлогын 70% багшид, 20% сургуульд, 10% тэнхим нэгжид ногдох зарчмаар нэмэлт орлогыг бүрдүүлнэ.
3.3.2. Сургуулийн захиргаа, тэнхим нэгжүүд туслах аж ахуй хөгжүүлж нэмэлт орлого олох зарчмаар ажиллана.
 
3.4. Бусад эх үүсвэрийн орлого бүрдүүлэлт
 
3.4.1. Засгийн газар болон гадаад дотоодын хандивлагчдын буцалтгүй тусламж, мөн ийм эх үүсвэрээр санхүүжиж буй төслийн орлогыг бүрдүүлэхдээ төсөл санаачлагчдад олгох урамшуулал хувь хэмжээг тооцож төсөвлөнө.
 
3.5. Үндсэн бус үйл ажиллагааны орлого бүрдүүлэлт
 
3.5.1. Сургалтын төлбөрийн алданги 5% тооцно.
3.5.2. Үнэлгээний комиссын хэлэлцэж тогтоосон үнэлгээгээр акталсан хөрөнгө борлуулсны орлогыг тооцно.
3.5.3. Түрээсийн төлбөр хураамжийг жил бүр ЗДЗХурлаар хэлэлцэн шинэчлэн тогтооно.
3.5.4. Аж ахуйн менежер жил бүр түрээслэгч нартай хийх гэрээг шинэчлэн байгуулж захирлаар батлуулж санхүүд өгсөн байна.
3.5.5. Түрээс болон бусад үйлчилгээнээс орох орлогыг жил, улирлаар төлөвлөгөө өгч орлого давуулсан тохиолдолд … хүртэл хувийн урамшуулал олгоно.
 
Гурав. Зардлын төсөв зохиолт
 
3.1. Зардлыг дараах байдлаар ангилна. Үүнд:
            А. Цалин хөлстэй холбоотой зардал
            Б. Бараа үйлчилгээний нийтлэг зардал
            В. Сургалтын үйлчилгээний зардал
            Г. Эрдэм шинжилгээний зардал
            Д. Тогтмол зардал
            Е. Хөрөнгийн зардал
3.2. Цалин хөлстэй холбоотой зардалд:
-          Багш, ажилтан, ажиллагсдын цалин
-          Илүү цагийн хөлс
-          Хоол унааны мөнгө
-          Урамшуулалт нэмэгдэл хөлс
-          Амралтын цалин
-          Байгууллагаас хариуцан төлөх НДШ орно
 
 
 
 
3.3. Нийт ажиллагчдыг:
-          Захиргааны ажилтан
-          Багш
-          Сургалтын үйлчилгээний ажилтан
-          Үйлчилгээний ажилтан гэж ангилна
3.4. Багшийн цалинг төсөв зохиох аргачлалд заасны дагуу ирэх хичээлийн жилд заах цагийн ногдолд үндэслэн төсөвлөнө. Үүнд орон тооны багш, цагийн багш нарын А,Б цагийн хөлс орно. Багшаас бусад ажилтнуудын цалинг сургуулийн орон тоо, цалингийн сүлжээгээр төсөвлөнө.
3.5. Бараа үйлчилгээний нийтлэг зардалд  бичиг хэрэг, аж ахуйн материал, шуудан холбоо, шатахуун, сэлбэг, албан томилолт, урсгал засвар,тусламж тэтгэлэг зэрэг зардлууд орно. Эдгээр зардлуудыг аргачлалын дагуу төсөвлөнө.
3.6. Сургалтын үйлчилгээний зардалд сургалттай шууд холбоотой гардаг хичээл практикийн зардал, интернэт, багш нарын мэргэжил дээшлүүлэхтэй холбоотой зардал, оюутан сурагчдын дунд зохиогддог олимпиад, уралдаан тэмцээний зардлууд орно.
3.7. Эрдэм шинжилгээний зардалд эрдэм шинжилгээний бага хурлууд, тогтмол хэвлэл, багш болон бакалавр оюутны эрдэм шинжилгээний ажлын зардлууд орно.
3.8. Тогтмол зардалд цахилгаан, дулаан, цэвэр бохир усны зардлууд орно.
3.9. Хөрөнгийн зардалд шинээр хөрөнгө худалдан авах, өргөтгөл хийх болон хөрөнгийн ашиглалтын хугацааг уртасгах, хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотой зардлууд орно.
 
Дөрөв. Цалин хөлстэй холбоотой зардлыг санхүүжүүлэх зарчим
 
4.1. Нийт ажиллагсдын цалин хөлсийг сар бүрийн 10, 25 нд олгоно.
4.2. Цалинг картаар олгох
4.3. Шаардлагатай тохиолдолд захирлын зөвшөөрлөөр цалингийн урьдчилгаа олгоно.
4.4. Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр бусад хууль тогтоомж, дүрэм журмыг үндэслэн багш, ажилтан, ажиллагсдын цалин хөлсийг тогтоосон захирлын тушаал жил бүр гарсан байна.
 
Тав. Бараа үйлчилгээний нийтлэг зардлыг санхүүжүүлэх зарчим
 
5.1. Томилолтын зардлын санхүүжилт
5.1.1. ХААИС-ийн харъяа УГТСЭШХүрээлэнгийн дотоод томилолтын зардлын тарифыг СЭЗЯ-ны 2006 оны 02 сарын 27-ны өдрийн 64-р тушаал, гадаад томилолтын зардлын тарифыг СЭЗЯ-ны 2001 оны 6-р сарын 29-ны өдрийн 188-р тушаалыг тус тус үндэслэн төсөвлөнө.
5.1.2. Албан томилолтоор ажил үүрэг гүйцэтгэхэд ажлын үр дүн нөхцөл байдлаас хамааран буудлын хөлс бодож олгоно.
5.1.3. Албан томилолтоор ажил үүрэг гүйцэтгэсэн удирдах ажилтны унааны хөлсийг жижиг тэрэгний үнээр, багш ажиллагсдын унааны хөлсийг автобусны үнээр, оюутан суралцагсдын унааны хөлсийг вагоны үнээр тус тус бодож олгоно.
5.1.4. Томилолтоор ажилласан тайланг ажлын 5 хоногийн дотор санхүүд бүрдүүлж өгсөн байна.
5.1.5. Элсэлтийн үер орон нутагт томилолтоор ажил үүрэг гүйцэтгэх багш, ажилтны томилолтын зардлыг бодохдоо Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад онгоцоор, бусад аймагт тендрийн тээврийн хэрэгслэлийн үнээр замын зардлыг бодож олгоно.
5.1.6. Орон нутагт элсэлтийн үйл ажиллагаа зохион байгуулах багш, ажилтанд томилолтын зардлаас гадна сурталчилгааны зардал бодож олгоно.
 
5.2. Сургалт, үйлдвэрлэлийн дадлага
5.2.1. Тухайн хичээлийн жилд хийгдэх сургалт үйлдвэрлэлийн дадлагын хуваарь төсвийг дадлага хийгдэхээс 1 сарын өмнө тэнхим нэгжүүд Сургалтын албаар хянуулан санхүүд өгсөн байна.
5.2.2. Дадлагын төсөв зохиохдоо Сургалтын албанаас тогтоож өгсөн маршрутын дагуу зах зээлийн үнэ ханшийг судалж бодитой төсөвлөх зарчим баримтална.
5.2.3. Дадлагын дүнгийн хуудас,төсвийн тайланг ажлын 5 хоногт багтаан Сургалтын алба санхүүд тушаана.
5.4. Бичиг хэрэг
5.4.1. Тэнхим нэгжүүдийн бичиг хэргийн зардалд улиралд 1 канон, принтерийн хор, 2 боодол бичгийн цаас зарцуулна.
5.4.2. Тухайн жилийн бичиг хэргийн зардлын төсвөөс хамааран шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг хэргийн материалаар хангалт хийж болно.
5.4.3. Захиргаа, сургалтын албаны бичиг хэргийн зардалд лимит тогтоох.
5.5. Аж ахуйн материал
5.5.1. Үйлчилгээний ажиллагсдад ажлын материал, хувцас норм хангалтыг хөдөлмөрийн гэрээнд тусгаснаар олгоно.
5.6. Шуудан холбоо
5.6.1. Интернэтийн төлбөрт
5.6.2. Дотоод гадаад хэвлэл
5.6.3. Суурин утсанд лимит тогтоох
5.7. Сэлбэг, шатахуун
5.7.1. Хөрөнгийн бүртгэлд тусгагдсан автомашины засвар үйлчилгээний зардалд
5.7.2. Жолооч зам явах хуудас хавсаргах
5.8. Урсгал засвар
5.8.1. Таван сая төгрөгөөс дээш төсөв бүхий засвар үйлчилгээг тендер зарлан гүйцэтгүүлэх
5.8.2. Засвар үйлчилгээний гүйцэтгэл үр дүнгийн тайланг жил бүр хамт олонд танилцуулж байх
5.9. Тусламж тэтгэлэг
5.9.1. Байгууллагын дотоод журамд тусгаснаар олгоно.
 
Зургаа. Сургалтын үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зарчим
 
6.1. Олимпиад, уралдаан тэмцээний төсөв тайлан
6.1.1. Оюутан сурагчдын дунд зохион байгуулдаг олимпиад, уралдаан тэмцээнийг хичээлийн жилийн эхэнд Сургуулийн нэгдсэн ажлын төлөвлөгөөнд тусгуулсан байна.
6.1.2. Тэнхим нэгжүүд сарын ажлын төлөвлөгөөгөө батлуулахдаа тухайн сард зохион байгуулах ажлын хөтөлбөр, төсвийг хамт батлуулна.
6.1.3. Тухайн зохион байгуулсан ажлын дараа тайланг ажлын 5 хоногт багтаан санхүүд бүрдүүлж өгнө.
6.2. Багш нарын мэргэжил дээшлүүлэлтийн зардал
6.2.1. Багш нарын мэргэжил дээшлүүлэхтэй холбогдон гарсан тусгай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх /хувь?/
6.2.2. Сургуулийн нэгдсэн ажлын төлөвлөгөөнд тусгасан багш нарын мэргэжил дээшлүүлэх ажлыг санхүүжүүлэх
6.2.3. Тэнхим, ЗДЗХ-аар хэлэлцэгдэж дэмжигдсэн гадаадад болон дотоодод урт богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт хамрагдах багшийн зардлыг санхүүжүүлэх
6.2.4. Энэ зардлыг санхүүжүүлэхэд тэнхим нэгж, профессор багш нарт тэгш хуваарилах зарчим баримтална.
Долоо. Эрдэм шинжилгээний зардлыг санхүүжүүлэх зарчим
 
7.1. Уламжлал болгон зохион байгуулагддаг ЭШБХ, ОПБХурлуудыг санхүүжүүлнэ. Дараа тайланд хурлын хөтөлбөр хавсаргана.
7.2. САЗЗ-өөр хэлэлцэгдэж батлагдсан бакалавр оюутны ЭША-ыг санхүүжүүлнэ.
7.3. Урилгаар ирж ажиллаж байгаа болон багш, ажиллагсад, оюутан, сурагчдад лекц уншсан зочин профессор, мэргэжилтний ажлын хөлсийг хөтөлбөрийг үндэслэн санхүүжүүлнэ.
7.4. САЗЗ-өөр хэлэлцэгдэж батлагдсан багшийн ЭША-ыг санхүүжүүлнэ.
 
Найм. Хөрөнгийн зардлыг санхүүжүүлэх зарчим
 
8.1. Хөрөнгийн зардлыг тооцохдоо холбогдох үнийн дүнгээс тэдгээрийн элэгдлийг тооцох тогтсон хувь хэмжээгээр барилга байгууламж /2.5%/, сургалтын тоног төхөөрөмж, тавилга эд хогшил /10.0%/, ном сурах бичиг /10.0-25.0%/-иар тооцоолно.
8.2. Үндсэн хөрөнгийн элэгдлийг шулуун шугамын аргыг ашиглан /элэгдлийн зардал = анхны өртөг-үлдэх өртөг /ашиглалтын хугацаа/ байгуулж жил бүрийн санхүүгийн тайланд тусгана.
8.3. Захиалгаар модон эдлэл хийлгэх, урсгал засварыг гадны байгууллага, хувь хүмүүсээр хийлгэхдээ үндсэн материалыг байгууллага өөрөө нийлүүлэх, урьдчилсан өртгийн тооцоо хийж бодит гүйцэтгэлтэй нь харьцуулан үнэлгээний комиссоор үнэлгээ тогтоолгоно.
8.4. Таван сая төгрөгөөс дээш үнэ бүхий хөрөнгө худалдан авахад 3-аас дээш компани аж ахуйн нэгжийн үнийн саналыг үнэлгээний комиссоор хэлэлцүүлэн сонгогдсон нийлүүлэгчтэй гэрээ байгуулан санхүүжүүлнэ.
 
Ес. Хяналт, шинжилгээ, мониторинг
 
9.1. Байгууллагын санхүүд 2 жил тутамд санхүүгийн мэргэжлийн хяналтын шалгалт, жил бүр аудитын хяналт шалгалт хийгдсэн байна.
9.2. Ерөнхий санхүүч нь бэлэн ба бэлэн бусаар хийсэн ажил гүйлгээнд хяналт тавьж бүртгэлд тусгаж ажиллана.
9.3. Санхүүгийн үйл ажиллагааг дотоод ба гадаад хэрэглэгчдэд ил тод байлгаж хамт олонд тогтмол тайлагнаж байна.
 

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01