АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ

zar med 4 title                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Газар тариалангийн сектор

Товч түүх: 1948 онд Бургалтайн ХАА-н туршлага станцын дэргэд “Газар тариалан, хадлан бэлчээрийн хэлтэс” нэртэйгээр байгуулагдсан.

Үйл ажиллагааны чиглэл:

- ХАА-н таримлуудыг тариалах талбайн хөрс элдэншүүлэлт, элдэншүүлэггүй технологи

- Хөрсний үржил шимийг сайжруулж бүтээгдэхүүн нэмэгдүүлэх усалгаатай, усалгаагүй тариалангийн ЭТС

- Үр тарианы ургамлын тариалах агротехник

- Талбайн хог ургамалтай тэмцэх аргыг боловсронгуй болгох

Гол амжилтууд:

- Механикжсан нөхцөлд үр тариа, тэжээлийн ургамал ургуулах анхны технологийг боловсруулж үйлдвэрлэлд зөвлөсөн.

- Газар тариалангийн системийг анх удаа бүсчлэн боловсруулж 1969 онд хуралдсан Агрономчдын анхдугаар зөвлөлгөөнөөр батлуулсан.

- Монгол орны тариалангийн талбайг зурваслан тариалах системд шилжүүлсэн.

- 1984, 1986 онд тариалангийн Төв болон Дорнод тал, Их нууруудын хотгорт бүсийн хөрс хамгаалах элдэншүүлгийн технологи, 1988 онд үр тариа ургуулах эрчимжсэн технологи боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэнээр Монгол улс анх удаа Тариалангийн хөрс хамгаалах технологитой болсон юм.

- Тариалангийн төв бүсэд химийн уринш бэлтгэх, химийн уриншид зусах буудай ургуулах агротехникийг судлаж үйлдвэрлэлд зөвлөсөн.

- Боловсруулсан технологи зөвлөмжүүдийг гэрээгээр нэвтрүүлэх, улсын болон аймаг, аж ахуйн нэгжүүдийн тарилт, хураалтын ба цаг үеийн ажлуудын агро зөвлөмж боловсруулах, нэвтрүүлэх, сурталчлах, сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг явуулж байна.

Судалгааны орчин, нөхцөл: Тус секторын харъяанд Дархан-УулаймгийнХонгорсуманд үйлдвэрлэлийн 100 га эргэлтийн талбай, туршлага судалгааны зориулалттай 10га талбай /усалгаатай, усалгаагүй/,үр хадгалах 20т-ны контейнер, ажилчид байрлах 2 өрөө байшин, 90 морины хүчтэй Кубота трактор-1,СЗС-2.1 үрлүүр-2ш, KПЭ-3.8-1ш, БДН-3 цант диск- 1ш, Эльмос-600 хор шүршигч-1 ш, СМ-4 сортлогч-1ш, JIALIAN-3086 комбайнтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа:

Гадаад

* Канадын Саскатчеваны их сургууль.Канад Монголын хамтарсан хөдөөг хөгжүүлэх сургалт 2004-2009

*ОУЦЭАгентлагын хөрсний элэгдэл эвдрэлийн судалгаанд цацраг идэвхт цөмийн изотопыг ашиглах МОН 5015 төсөл

*ОУЦЭАгентлагын хөрсний эвдрэлтэй тэмцэх, хөрс ба усны чанарыг сайжруулах, газрын тогтвортой ашиглалт, менежментийн стратеги

* Европын холбооны “МЭММАА Зах зээл” төсөл 2010-2013

Дотоод

- Төв, Сэлэнгэ, Булган аймгийн ХХААЖДҮГазар

- ШУОҮНэвтрүүлэх төв

Хүний нөөц:

Нэр Албан тушаал Зэрэг, цол Өрөө Э-шуудангийн хаяг
Ж.Намбар Секторын эрхлэгч Доктор, дэд профессор nambar@ipas.edu.mn
Б.Баатарцол Дэд захирал Доктор, дэд профессор tsol@ipas.edu.mn
Ж.Мижиддорж ЭШтэрА Доктор, дэд профессор mijiddorj@sab.edu.mn
С.Сайханцэцэг ЭШДА Доктор saikhan247@yahoo.com
Н.Ганболд ЭШДА Магистр N.Ganbold0152@yahoo.com
Г.Балжинням ЭША Магистр baljka9192@yahoo.com
Д.Хишигсүрэн ЭШдаА Магистрант wolf.0421@yahoo.com
Ж.Отгон ЭШдаА Магистрант Selly_rain@yahoo.com
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01