zar med 4 title                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

ТӨМС СУДЛАЛЫН СЕКТОР

Тус сектор нь 1963 онд Төмс, хүнсний ногооны сектор нэртэйгээр анх байгуулагдсан. 1990 оноос бие даасан сектор болон өргөжиж, үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагааны чиглэл: Төмсний удмын санг баяжуулж, сорт, дугаарыг шалгаруулж нутагшуулах, селекцийн аргаар шинэ сорт бий болгох, төмсний дахин боловсруулалтын чанарын үнэлгээ өгөх, төмсний элит үр гаргаж, дэвшилтэт технологи нэвтрүүлнэ.

ҮР ДҮН:

Эх орны төмсний 3 сорт гаргаж, 400 орчим сорт судалж, 50 гаруй сорт шалгаруулж, 13 сорт нутагшуулав. Эртийн төмс ургуулах агротехник боловсрууллаа. Төмс хадгалах горим, төмсийг шим бордоогоор бордох технологи, төмсний үрийг хурдавчлан үржүүлэх арга аргачлалыг боловсруулаж, Төвийн бүсэд төмсний сортуудын ургац бүрэлдэх онцлогийг тогтоов.

Ашигтай загварын гэрчилгээ:

- Tөмсний үрийг хурдавчлан үржүүлэх арга

- Монгол төмс тарих арга

- Гаргасан, нутагшуулсан сорт: Шийр-6, Завхан-35, Хонгор, Импала, Гала, Санте, Шеподи, Солист, Куарта

- Ном товхимол, гарын авлага - 10 гаруй

- Боловсруулан технологи, зөвлөмж - 8

- Талбайн өдөрлөг, сургалт

Хүний нөөц:

Нэр

Албан тушаал

Зэрэг цол

Өрөө

Э-шуудан хаяг

Х.Нямгэрэл Секторын эрхлэгч Магистр nyamgerel@ipas.edu.mn
Б.Энхболд ЭШДА Магистр Btaa-Enhbold@yahoo.com
С.Оюун-Эрдэнэ ЭШДА Магистр oyunaa_5161@yahoo.com
Ц.Баярмагнай ЭШДадА Магистр magnai_ts1116@yahoo.com
Ю.Баасанбат Техникч Бүрэн дунд baasanbat_77@yahoo.com
Ж.Туяацэцэг Сахиул Бүрэн дунд tuyatsetseg_74@yahoo.com
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01