Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь харъяа
сургуулийн оюутны байрны дүрэм

Нэг: Нийтлэг үндэслэл

1.1. ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь Хөдөө Аж Ахуйн Сургуулийн оюутны байр нь оюутны бие даан амьдрах, суралцах, өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх ахуй, соёл хүмүүжлийн таатай орчин байна.
1.2. Оршин суугчдын аюулгүй орчин, эрүүл ахуйн шаардлагыг дотуур байрны үйлчилгээ нь хангасан байна.
1.3. Дотуур байранд оршин суугч оюутан нь сургуулийн захиргаатай гэрээ байгуулна.

Хоёр. Оюутны байрны удирдлага

2.1. Оюутны өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх, хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор оршин суугч оюутнуудын хурлаас Байрны зөвлөлийн гишүүдийг сонгоно.
2.2. Байрны зөвлөлийн гишүүдийг байрны багш удирдан чиглүүлнэ.
2.3. Байрны багш нь сургуулийн захиргааны нэрийн өмнөөс байрны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

Гурав. Байрны зөвлөлийн гишүүдийн эрх, үүрэг

3.1. Байрны зөвлөл нь байрны дарга, байрны давхрын дарга нараас бүрдэнэ. Байрны зөвлөлийн гишүүд нь байр эзэмшигч оюутнуудын хурлаасаа сонгогдсон, тэдний эрх ашгийг хамгаалах, удирдан зохион байгуулах эрх, үүрэг хүлээсэн оюутан байна.
3.2. Байрны зөвлөлийн гишүүд дараах эрхийг эдэлнэ. Үүнд: 3.2.1. Байранд суугч оюутан байрны дотоод дүрэм, журам, гэрээ зөрчсөн тохиолдолд Байрны зөвлөлийн хурлаар хэлэлцэн байрнаас хөөхийг сануулах арга хэмжээ авах;
3.2.2. Байранд суугч оюутан байрны дотоод дүрэм, журам, гэрээг удаа дараа зөрчсөн тохиолдолд сургуулийн захиргаанд мэдэгдэж, байрнаас хасах арга хэмжээ авахуулах;
3.2.3. Байрны зөвлөлийн гишүүд ажлын гүйцэтгэлийн чанараас хамааран сар бүр захирлын тушаалын дагуу мөнгөн урамшуулал авна.
3.3. Байрны зөвлөлийн гишүүд дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
3.3.1. Байрны дотоод дүрэм, журам, гэрээний биелэлтийг хэрэгжүүлэх, хянах;
3.3.2. Байрны оюутны үйл ажиллагааг удирдах, тэдний санал хүсэлтийг уламжлах, хариу мэдэгдэх.

Дөрөв. Байр эзэмшигчийн эрх, үүрэг

4.1. Байр эзэмшигч нь дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
4.1.1. Байранд суугч оюутан нь байрны дотоод дүрэм, журам, гэрээнд заасан эрхийг эдэлнэ.
4.1.2. Байранд зохиогдож байгаа олон нийтийн арга хэмжээнд оролцох, үйлчилгээнд хамрагдана.
4.1.3. Байрны ажиллагсад болон үйл ажиллагааны доголдлын талаар санал, гомдол гаргах, асуудлыг шийдвэрлүүлнэ.
4.1.4. Байрны зөвлөлийн гишүүнд сонгогдох, сонгоно.
4.2. Байр эзэмшигч нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
4.2.1. Байрны дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөнө.
4.2.2. Гэрээнд заагдсан үүргийг биелүүлнэ.
4.2.3. Байрны эд хогшил, тоног төхөөрөмжийг зөв зохистой ашиглах, хамгаална.
4.2.4. Цахилгаан, гал түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эрчим хүч, сантехникийн тоног төхөөрөмжийг зөв зохистой харьцах, ашиглах, хамгаална.
4.2.5. Хууль ёс, байрны дотоод дүрэм, журам зөрчигдөхөөс ямагт урьдчилан сэргийлж, мэдээллийг холбогдох хүмүүст яаралтай дамжуулна.
4.2.6. Байрны зөвлөлөөс зохиож байгаа соёл, хүмүүжил, цаг үеийн ажиллагаанд идэвхтэй оролцоно.
4.2.7. Тогтоосон хэм хэмжээнд ажлын цагийг мөрдөнө.
4.2.8. Зөвшөөрөгдсөн хогийн цэг дээр хог хаяна.

Тав. Хориглох зүйл

5.1. Согтууруулах ундаа хэрэглэх, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар тамхи татах;
5.2. Дотоод дүрэм, журам зөрчих;
5.3. Нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах;
5.4. Зэвсгийн чанартай болон химийн хорт бодис, шатамхай, хурц үнэртэй эд зүйлс хадгалах;
5.5. Зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар худалдаа хийх;
5.6. Байрны сантехник, цахилгаан шугам холболтыг өөрчлөх, хэрэглээний шаардлага, стандартыг зөрчих, шаардлага үл биелүүлэх;
5.7. Байранд болон тасагт гадны хүн зөвшөөрөлгүй оруулах;
5.8. Шашны үйл ажиллагааг зохион байгуулах, сурталчлах;
5.9. Байрны гаднах орчны цэвэр цэмцгэр байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа явуулах. /Цонхоор хог хаях, ус асгах, тагтан дээр хог тавих гэх мэт/
5.10. Байранд гадны хүн, айл өрх байлгахгүй.

Зургаа. Бусад зүйл

6.1. Байрны багш нь үйлчилгээний ажилчдыг /мужаан, цахилгаанчин, сантехникч/ тусгай хуваарийн дагуу байранд ажиллуулна.
6.2. Байранд оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж болно.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01