Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

ОХУ-ын Буриадын Их Сургууль, хүрээлэнгүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав


Манай хүрээлэн, сургуулийн удирдлагууд ОХУ-ын Улаан-Үүд хотод 05.11-05.14-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж Буриадын Хөдөө Аж Ахуйн Академи, Байгалийн Менежментийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн, Биологийн Нөөц Судалгааны Хүрээлэн, Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Мөн дээрх хүрээлэнгүүд болон Буриадын Хөдөө Аж Ахуйн Академийн Инженерийн факультет, Агрономын факультет, Эдийн засгийн факультет, Газар зохион байгуулалт, Кадастр, Мелиорацийн институт, Хэл шинжлэлийн институттэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан солилцон суралцуулах, 2+2 хос хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалтын дадлага хийх, багш нар докторантурт суралцах, зочин профессороор ажиллах, хамтарсан судалгааны ажил, төсөл хэрэгжүүлэх боломжтой боллоо. Мөн ирэх хичээлийн жилд Улаан-Үүд хотод Агроэкологи Бизнесийн Сургуулийн өдөрлөг зохион байгуулахаар тохиролцов. Энэ өдөрлөгийн хүрээнд оюутнуудын урлаг спортын тоглолт, эрдэмтэн багш нарын бүтээлийн үзэсгэлэн гаргах, ЭШ-ний бага хурал зохион байгуулах, Орос хэлний төв ажиллуулахаар боллоо.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01